Бүүвэй брэнд нь малын гаралтай түүхий эдийг орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн, өдөр тутмын амьдралд дахин нутагшуулах зорилготой жижиг, дунд үйлдвэрлэл юм. Бид хонины нэхий, үхрийн ширийг ашиглан байгальд ээлтэй, эрүүл хэрэглээг дэмжсэн бүтээгдэхүүн урладаг.
Өнөөдрийн байдлаар бид хонины нэхийгээр, буйдангийн бүтээлэг, олбог, ширдэг, ханын чимэглэл, суудлын бүрээс, түлхүүрийн оосор зэрэг 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Байгальд ээлтэй хэрэглээг эрхэмлэдэг, эрүүл амьдралын хэв маягийг дэмждэг хэрэглэгчид маань бидний хамгийн том урам зориг билээ.
Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хонины нэхийний хэрэглээ манай нийгэмд эрс буурсан. Үүний зэрэгцээ нэхийг хэрхэн ашиглах, ямар ач холбогдолтойг ойлгох мэдлэг ч багассан.
Харин Бүүвэй брэнд үүссэнээр бид хэрэглэгчидтэйгээ хамтран:
гэсэн зарчмаар ажиллаж байна. Ингэснээр уламжлал ба орчин үеийг хослуулсан олон төрлийн нэхий бүтээгдэхүүнийг бий болгож, хэрэглэгчдийн итгэлийг олж чадсан.
Бид Монгол болон Автсрали хонины нэхийгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Байгалийн гаралтай, чанартай материалыг сонгон хэрэглэснээр бүтээгдэхүүн бүр удаан эдэлгээтэй, аюулгүй, найдвартай байх үндэс бүрддэг.