Нэхий дээр хэвтэж буй нярай хүүхэд

Хонины нэхийний ач тус

Монголчууд шинээр мэндэлсэн хүүхдийг нэхий өлгийнд өлгийдөж авдаг уламжлалтай байжээ. Энэ нь хүүхдийн өсөлт хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэж байсныг олон улсын судалгааны үр дүн батлан харуулдаг.

Онцлог ба давуу талууд

  • Хүүхэд нэхий дээр тоглох дуртай байдаг бөгөөд торгомсог зөөлөн хонины ноосонд хүрэх нь тэдэнд таатай мэдрэмж төрүүлнэ. Мөн мөлхөж, алхаж сурч буй хүүхдэд дэвсэхэд унах үед бэртэхээс хамгаална.
  • Манай улсад төдийлөн түгээмэл биш ч Австрали, Шинэ Зеланд зэрэг улсуудад нярай хүүхдэд нэхий бэлэглэх нь уламжлал болсон байдаг байна.
  • Cambridge University -ийн эрдэмтэн Stephen Scott болон түүний багийн хийсэн судалгаагаар дутуу төрсөн нярайг төрсний дараа нэхий дээр хэвтүүлэхэд хөвөн болон хиймэл материал дээр хэвтсэн хүүхдүүдээс илүү хурдан жин нэмдэг болох нь тогтоогдсон. Мөн нэхий дээр хэвтсэн хүүхдүүд илүү тайван байсан гэж тэмдэглэсэн байна.
  • Германы судлаачдын European Respiratory Society International Congress дээр танилцуулсан судалгаагаар төрсний дараах эхний 3 сард нэхий дээр хэвтэж байсан хүүхдүүдийн хувьд хожим астма болон харшил үүсэх магадлал бага байдаг нь тогтоогдсон.
  • Ноосонд агуулагддаг байгалийн ланолин нь хүүхдийн арьсанд тустай бөгөөд улайлт, цочролыг намдаахад дэмжлэг үзүүлнэ.
  • Нэхий нь агаар нэвтрүүлэх чадвартай тул хүүхдийн биеийн температурыг зохицуулна. Мерино ноосны хөндий ширхэг нь агаарын урсгалыг нэмэгдүүлж, хэт халалтаас сэргийлэн дулаан байлгадаг.
  • Судалгаагаар нэхий хэрэглэдэг хүүхдүүд илүү тайван, бага уйлж, илүү сайн унтдаг болохыг харуулсан.
  • Үрэлтийн улмаас үүсэх гэнэтийн цочролоос сэргийлнэ. Бие дэх сөрөг цэнэгийг саармагжуулж, хүүхдийг илүү тайван болгоно.
  • Хонины нэхий нь зөөлөн, уян хатан тул хүүхдийн биеийн хэлбэрт таарч, цусны эргэлтийг дэмжинэ.
  • Ноос нь өөрийн жингийн 33% хүртэл чийг шингээх чадвартай бөгөөд гадаргуу нь хуурай хэвээр үлддэг. Ингэснээр:
    • Зуны улиралд сэрүүн
    • Өвлийн улиралд дулаан
    хадгална.
  • Бүтээгдэхүүний шаргал өнгө нь байгалийн гаралтай, будагч бодис агуулаагүйг илтгэнэ. Үнэргүй бөгөөд эвгүй үнэр үүсэхээс сэргийлнэ.
  • Ашиглалтын явцад бага хэмжээний ноос унадаг хэдий ч энэ нь хоргүй. Гэхдээ хүүхдэд залгихгүй байх тал дээр анхаараарай.

Олон төрлийн хэрэглээ

Хонины нэхийг дараах байдлаар өргөн ашигладаг:

  • Суудлын бүрээс
  • Ор, дэрний бүтээлэг
  • Хүүхдийн олбог
  • Гэр ахуйн чимэглэл
  • Аялал, зугаалгад хэрэглэх дэвсгэр

Байгальд ээлтэй

Нэхий нь био задралд ордог бөгөөд байгальд хоргүй бүтээгдэхүүн юм.